Украиныг НАТО-д одоогоор элсүүлэхгүй гэдгээ тус холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Бухарест хотноо болох уулзалтын үеэр албан ёсоор мэдэгдэх гэж байгаа тухай Bloomberg мэдээлэв.
Эх сурвалжийн хэлснээр, НАТО-гийн орнууд Киевийг эвсэлд нэгтгэх талаар зөвшилцөлд хараахан хүрээгүй байна. Тэр байтугай Киевыг НАТО-д элсэх "илүү шуулуун дөт зам" олгох боломжийн тал дээр ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Киевийг НАТО-ийн нэг хэсэг гэж харахыг хүсэхгүй байгаа гишүүн орнууд байгаа учир тус эвслийн цэргийн блок Украины Зэвсэгт хүчинд Оростой "сөргөлдөөнд ялахын тулд" тусламж үзүүлэх болно гэж эх сурвалж нэмж хэлэв.