АНУ-ын криптовалютын томоохон бирж “BlockFi” дампуурлаа зарлажээ. Энэ тухай The “Wall Street Journa”l мэдээлэв.
Тус компани Нью Жерсигийн тойргийн шүүхэд дампуурсан тухай баримтаа хуулийн дагуу өгсөн бөгөөд энэ нь зээлдэгчдийг хуулийн хүрээнд хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа аж.
“BlockFi” нь криптовалют эзэмшигчдээс 14-20 тэрбум ам.долларын криптовалютын хадгаламж татаж, түүнээсээ 7.5 тэрбум ам.долларын криптовалютыг зээл хэлбэрээр олгосон нь тодорхой болсон байна.
BlockFi нь FTX крипто биржээс санхүүжилт татдаг байжээ. FTX бирж нь BlockFi-ийг худалдаж авахыг зорьж байсан авч хожим өөрөө дампуурсан юм. Үүний дараа Америкийн криптовалютын зах зээлд тогтворгүй байдал эхэлсэн.