Британид энэ сарын 21-25-нд зохион байгуулсан дартсын өсвөр үеийнхний ДАШТ-д дасгалжуулагч М.Эрдэнийн удирдлагад Монголын дөрвөн тамирчин анх удаа өрсөлдлөө. Тус тэмцээний багийн төрөлд Б.Хулан ахлагчтай монгол хүүхдүүд эхний тоглолтод Английн II багийнханд 4:1, Гибралтарын багт 4:3-аар хожигдсон. Гэсэн ч дараагийнхад Шинэ Зеландын тамирчдыг 4:1, Германыг 4:1, шотландчуудыг 4:0-ээр буулган авч, гурван хожилтой хэсгээсээ шалгарсан байна. Шөвгийн наймын тоглолтод манай тамирчид Ирландын багийнхантай оноолт таарч, 4:3-аар хожин, шилдэг дөрөвт үлдсэн юм. Тэдшигшээ тоглолтод D хэсгийг тэргүүлсэн Англи улсын II багийнханд 4:1-ээр хожигдож, хүрэл медаль хүртэв. ДАШТ-ий багийн төрөлд Английн I багийнхан тэргүүлж, II багийнхан нь удаалан, Монгол Улс, ХБНГУ-ын тоглогчид III байрт шалгарлаа.