Холбогдох байгууллагууд хамтарсан үнэлгээ, шалгалт хийгээд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд муу байна гэж дүгнээд буй. Нийслэл, орон нутгийн удирдлага буюу төсөв захиран зарцуулагч нар сүүлийн зургаан жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсныг тогтоосон. Тэрчлэн дээрх хуулийн хэрэгжилтийг 2021 оныбайдлаар дүгнэхэд 26 хувьтай гарсан юм. Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Булган аймаг хамгийн сайн буюу 47-83 хувийн гүйцэтгэлтэйбайсан бол Баян-Өлгийд тэг, Сэлэнгэд зургаа, Баянхонгорт найман хувьтай гарсан нь хамгийн доод үзүүлэлт болжээ. Үүнтэй холбогдуулан Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг муу хэрэгжүүлсэн орон нутгийн удирдлагуудад сануулга өгч, холбогдох байгууллагуудад гомдол гаргажээ. Эл хуулийг огт хэрэгжүүлээгүй Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Засгийн газрын тэргүүнд хандаж, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Тус байгууллагынхан “Аймаг, нийслэлийн удирдлагууд 2016 оноос хойш 160 000 га талбайд 300 орчим сая мод ургуулах хэмжээний төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Баян-Өлгий өнгөрсөн онд байгалийн нөөцийн орлогоос 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн атлаабайгаль хамгаалах, нөхөн сэргээхэд нэг ч төгрөг зарцуулаагүй. Шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгах чиглэлд санаачилгатай ажиллаагүй” гэв.