Дэлхийн хамгийн баян хүн, SpaceX болон Теsla-г үүсгэн байгуулагч, хамгийн сүүлд Twitter –ын цорын ганц эзэн болоод байгаа Илон Маск АНУ-д үлдэхийн тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж “Capitol Hunters” группын мөрдөн байцаагчид мэдэгдэв.
“Илон Маскд физикийн болон бусад техникийн чиглэлээр бакалаврын ямар ч зэрэг байхгүй. Магистрт сураагүй. Тэрээр 1995 онд сургуулиа хаясан бөгөөд хууль бус цагаач” гэж мөрдөн байцаагчид группынхаа Twitter хуудсаараа мэдээлжээ.
Өнөө үеийн суут ухаантан гэгддэг, тэрбумтан, зохион бүтээгч Маск нь Өмнөд Африкийн Преториа хотод төрж өссөн нь нууц биш. Тэрбээр 17 настайдаа Канад руу явж, их сургуульд элссэн гэдэг. Харин 19 настайдаа АНУ-ын Пенсильванийн их сургуульд орж төгссөн ажээ.
“Capitol Hunters”-ын ангуучид Маскийн чухам амьдралын энэ жижиг зурвасыг (Преториа болон Пенсильванийн хоорондох) хэлж байгаа аж.
Хэрэв мөрдөн байцаагчдын гаргаж буй дээрх баримтууд үнэн бол АНУ-д цагаачлалын статусыг өөрчлөхийн тулд хуурамч бичиг баримт үйлдэх нь ноцтой гэмт хэрэг тул Маскийг АНУ-ын иргэншлээс хасаад зогсохгүй тус улсаас хөөн гаргах болно.