АНУ-ын Нью-Йорк мужид их хэмжээний цас орсны улмаас тус улсын Ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлажээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлснийг “The Washington Times” уламжлав.
Тус хэвлэлд бичсэнээр, Төрийн тэргүүн үлэмж их хур тундас, хүчтэй цасан шуурганы үр дагаврыг арилгахын тулд орон нутгийн эрх баригчдын хүчин чармайлтаас гадна холбооны тусламж үзүүлэхийг тушаажээ.
"Ялангуяа, Холбооны Онцгой байдлын агентлаг байгалийн онцгой үзэгдлийн үр дагаврыг арилгахад шаардлагатай тоног төхөөрөмж, нөөцийг өөрийн үзэмжээр тодорхойлж, дайчлах, хангах эрхтэй" гэж Цагаан ордон мэдэгдэв.
Арваннэгдүгээр сарын 20-нд АНУ-д их хэмжээний цас орсны улмаас гурван хүн нас баржээ. Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хокул мэдэгдснээр, нэг цагийн дотор зарим нутагт 1.82 метр цас орсон байна.