Германы шигшээ багийн тусгай онгоцны их бие дээр ЛГБТ-ийг (бэлгийн цөөнх) илтгэсэн дүрс байсан тул Катарын эрх баригчид тус онгоцыг хүлээж авахаас татгалзжээ. Энэ тухай 11-р сарын 21-ний даваа гарагт Арабын Mqalaty портал мэдээлэв.
Мэдээнд бичснээр Германы “Lufthansa” компанийн онгоцон дээр дан эрэгтэйчүүдийн дүрсэлсэн байв. Ижил хүйстний харилцааг хууль бус гэж үздэг энэ улсын эрх баригчид тэрхүү зургыг ижил хүйстнүүдийн суртал ухуулга хэмээн үзсэн байна.
Катар Германы онгоцыг хүлээж аваагүй тул онгоц Оман руу нисэж, тэндээс Германы тамирчид орон нутгийн агаарын тээврийн онгоцоор Катарт иржээ.
Үүнээс гадна Английн шигшээ багийн ахлагч Харри Кейныг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “One love” /Нэг хайр/ бичигтэй гарын зүүлтээ зүүхийг хориглосон байна. Өмнө нь зарим хөлбөмбөгийн шигшээ багууд ялгаварлан гадуурхах үзлийг эргүүцсэн “Нэг хайр” арга хэмжээнд нэгдсэн юм.
Мөн ДАШТ-ий үеэр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Тиймээс Катар улсад хөлбөмбөгийн тэмцээн болох бүх найман цэнгэлдэх хүрээлэнд шар айраг зарахыг хоригложээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Катар хүний эрхийг зөрчдөг гэдгээрээ олон улсад ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байна.