БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын армийн байлдааны чадавхийг нэмэгдүүлж, цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байхыг уриалжээ.
"Зэвсэгт хүчний бүх талын бэлтгэлийг бэхжүүлж, байлдааны ажиллагаанд бэлэн байдлыг хангах шаардлагатай" гэж Хятадын төв телевиз удирдагчийн хэлснийг иш татсан байна.
Хятадын төрийн тэргүүний хэлснээр, өнөө үед “тогтворгүй, тодорхойгүй байдалын” улам бүр нэмэгдүүлж буй “урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд" дэлхий дахинд гарч байна. Ийм нөхцөл БНХАУ-ын аюулгүй байдалд заналхийлж байгаа тул БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми бүхий л хүчин чармайлтаа ялалтад хүргэх чадавхаа дээшлүүлэхэд, Коммунист намын дэвшүүлсэн зорилтыг аль болох үр ашигтай биелүүлэхэд чиглүүлэх ёстой.
Энэхүү мэдэгдлээ Ши Жинпин тус улсын Цэргийн төв зөвлөлийн хамтарсан удирдлагын төвтэй танилцах үеэрээ хийжээ. Дараа нь улстөрч Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн үгээ давтжээ.
Ши Жинпин уг мэдэгдлээ Хятад, Тайваний харилцаа хурцдаж буй энэ үед хийж байгааг барууны хэвлэлүүдийн онцолж байна