Америкийн жүжигчин Шон Пенн Киев хотод дахин ирж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Энэ тухай Украины удирдагчийн Telegram сувагт мэдээлсэн байна.
Энэ удаа алдарт жүжигчин өөрийн Оскарын шагналыг (барималыг) Ерөнхийлөгч Зеленскийд өгөв. Украины удирдагчийн бичснээр Оскарын шагнал цэргийн тусгай ажиллагаа дуустал Украинд байх аж. Ерөнхийлөгч хариуд нь Шон Пенд “Гавьяаны төлөө” гуравдугаар зэргийн одон гардуулж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Үүнээс гадна өмнө нь Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны нэр бүхий самбарыг нээж байсан Мөн Киев хотын “Эр зоригийн өргөн чөлөө”-д Шон Пенний нэрийг мөнхөлжээ. Өмнө нь уг гудманд Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны нэр бүхий самбарыг нээж байсан юм.
2022 оны хоёрдугаар сараас хойш Зеленский, Пенн нарын хоёр дахь уулзалт нь энэ юм. Жүжигчин Орос-Украины дайн эхэлснээс хойш Украиныг санхүү болон сэтгэл санаагаар дэмжиж ирсэн юм. Тэрбээр энэ дайны тухай баримтат кино бүтээж, дараа нь дүрвэгчдэд туслах буяны байгууллага үүсгэн байгуулжээ.
Шон Пенн Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хоёр удаа 2004 онд (Mystic river/Нууцлаг гол) болон 2009 онд (“Harvey Milk”/ Харви Милк) киноны гол дурээр тус тус хүртсэн юм.