АНУ-ын Сенат болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын “Завсрын сонгууль”-д Бүгд найрамдах нам ялж яваа талаар CNN мэдээллээ.
Тус агентлагын мэдээлснээр БНН Төлөөлөгчдийн танхимд 105 суудал авсан бол, эрх баригч Ардчилсан нам 57 суудал л авсан байна. Төлөөлөгчдийн танхимыг хянахын тулд аль нэг нам 435 суудлаас 218 суудал авах шаардлагатай.
1/3 нь солигдох учиртай Сенатын танхимд бүгд найрамдахчууд одоогоор 39 суудал, ардчиллынхан 38 суудалтай байна.