Их Британийн Сангийн яамны сайд басайн Риши Сунак тус улсын засгийн газрыг толгойлоод хагас сар болж байна. Британийн түүхэнд сүүлийн 200 жилийн хамгийн залуу Ерөнхий сайд төдийгүй, хэвлэлийнхний тодорхойлолтоор Европын хамгийн загварлаг улстөрчдийн нэг болжээ. Загварын мэргэжилтнүүд түүний хэв маягийг төгс гэж тодорхойлдог.
Шинэ засгийн газрын тэргүүний гаднах төрхийг өмнөх сайд Борис Жонсонтой харьцуулашгүй. Өөрт нь огт зохиогүй хослолтой, тал тал тийшээ сэгсийсэн үстэй Жонсоны дэргэд Сунак яг л модны сэтгүүлийн нүүрнээс буугаад ирсэн юм шиг харагддаг. Энэ нь оолн аүнд таалагддаг аж.
GQ сэтгүүлд бичснээр "Консерватив үзэлтнүүд Уинстон Черчиллийн үеэс хэзээ ч ийм сайхан харагдаж байгаагүй" гэжээ.
Сэтгүүлчидийн олж мэдснээр Сунакийн өмсдөг төгс хослолуудыг Лондонгийн шилдэг оёдлын газруудад биеийн хэмжээр нь тусгайлан оёдог аж. Нэг хослолын үнэ нь ойролцоогоор 3500 фунт (4000$) аж. Сунак шаардлага өндөртэй бөгөөд хослолынхоо тохируулаганд гурваас доошгүй удаа ирдэг гэнэ. Ерөнхий сайд цамцаа зөвхөн Италийн “The Traveling Artisan” компанид захиалдаг бөгөөд үнэ нь хамгийн 160 фунт стерлингээс эхэлдэг аж.