Тайваний гадаад хэргийн яам Украины мөргөлдөөнд сайн дураар оролцсон тус улсын иргэн амиа алдсанд гүнээ санаа зовж байгаа талаар мэдэгдэв.
"Украины Луганск мужид Тайванийн сайн дурын ажилтан нас барсан тухай мэдээг бид маш нухацтай хүлээн авч, гүнээ санаа зовж байна. Засгийн газар бүх боломжоо ашиглан нарийн ширийн зүйлийг тодруулж, талийгаачийн ар гэрийнхэнд шаардлагатай бүх тусламжийг үзүүэх болно” гэж бямба гарагт тус байгууллагын албан ёсны цахим хуудаст нийгэлжээ.
Тайваний Төв мэдээллийн агентлаг өмнө нь мэдээлснээр, тус улсын Хуалянь хошууны уугуул, байсан 25 настай Цэн Шэнгуан Украины талд сайн дураараа байлдаж яваад Луганскийн ойролцоо үхлийн шарх аван нас баржээ. Тус агентлагийн мэдээлснээр Цэн Шэнгуан нь есдүгээр сарын эхээр Украины "Карпатын Сич" сайн дурын батальонд элссэн байна.