Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Зэвсэгт хүчинд (ЗХ) гэрээгээр алба хааж байгаа цэргийн албан хаагчдад болон дайчлагдсан хүмүүст 195 мянган рублийн (3140$) нэг удаагийн тэтгэмж олгох тухай зарлигт гарын үсэг зурлаа.
Тэтэгэмж олгох журмыг тогтоож, эдгээрт шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгажээ. “Энэхүү тогтоол нь 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш үүссэн эрх зүйн харилцаанд хамаарна” гэж зарлигийн эхэнд дурдсан байна.
Аравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч дайчлагдсан иргэдийг дэмжих зааврын жагсаалтыг баталсан. Жагсаалтад 11-р сарын 1-ээс эхлэн хэсэгчилсэн дайчилгааны хүрээнд татагдсан орос иргэдийн сарын тэтгэмж 195 мянган рублиас багагүй байх ёстой гэж тэмдэглэсэн юм. Тусгай цэргийн ажиллагаанд оролцогчдыг дэмжих нь эрх баригчдын ариун үүрэг гэж Путин хэлэв. Дайлчлагсад болон тэдний ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх шилдэг туршлагуудыг судалж, тэдгээрийг төвлөрсөн үйлчилгээнд оруулахыг Ерөнхийлөгчийн засаг захиргаанд даалгана гэж тэрбээр мэдэгджээ.
Өмнө нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Кирилл Кабанов мэдэгдэхдээ дайчлагдсан зарим хүмүүс бүс нутгийн эрх баригчдын зүгээс тэдэнд амласан нэг удаагийн болон тогтмол тэтгэмжийг авч чадаагүй байна гэжээ.
Дайчлагдсан иргэдэд нэмэлт тэтгэмж олгохтой холбоотой бүс нутгуудад гарч болзошгүй асуудлуудыг Холбооны төвийн тусламжтайгаар шийдвэрлэнэ гэж Кремль амлав.
Энэ долоо хоногийн эхээр Чувашаас дайчлагдсан цэргүүд “тэтгэмж өгсөнгүй, бидний хуурлаа” гэж цэргийн хуарандаа үймээн гаргасан юм.