Холливудын жүжигчин Женнифер Энистон өөррийн нөхөр асан Брэд Питтээс 100 сая доллар нэхэмжилэхээр шийдсэн тухай Marca сонинд бичжээ.
Энэ хэрэг нь 2000-аад оны эхээр хуучин эхнэр, нөхөр хоёрын үүсгэн байгуулсан "PlanB" продюссерын компанитай холбоотой аж. 2005 онд жүжигчин хосууд салсны дараа Питт компанийн цорын ганц эзэмшигч болсон байна. Харин саяхан Бред Питт уг компаниа зарахаар болсноо мэдэгдсэний дараа экс эхнэр нь түүнийг 100 сая доллар төлөхийг шаарджээ.
Жүжигчин бүсгүйн хувьд энэ бол зарчмын асуудал гэдгийг Энистоны ойрын эх сурвалж онцолжээ. Түүний хэлснээр, Энистон уг компанийг сэдэж, үүсгэн байгуулцсан ч хүртэх ёстойгоо авч чадаагүй юм.
“Plan B” компани нь “Трой”, “Чарли ба Шоколадны үйлдвэр”, “Ид, залбир, хайрла”, “12 жил боолчилогдсон нь”, ”Сарны туяа” зэрэг олон амжилттай кинон дээр ажилласан байна
Питт компаниа худалдахаар болсноо аравдугаар сарын дундуур зарласан. Худалдах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Удахгүй жүжигчин эр хуучин эхнэр Анжелина Жолигийн гаргасан нэхэмжлэлийн шүүхийн маргаантай тулгарана. Анжелина Жоли хуучин нөхрөө өөрийг нь болон хүүхдүүдийнх нь эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан юм.