Жефф Безосын гэрийн үйлчлүүлэгч байсан эмэгтэй Амазон компанийг үүсгэн байгуулагчийг шүүхэд өгчээ. Түүний гаргасан гомдлоор тэрбумтан гэрийн үйлчлэгчдийнхаа хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж эмэгтэй хохирсон байна. Энэ тухай “Associated Press” мэдээлэв.
Сиэтл хотын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийг Безосын 2019 оны есдүгээр сард "гэрийн ажлын зохицуулагч"-аар ажилд авсан Мерседес Уэдаа гаргасан байна. Уг гомдолдоо эмэгтэй ажлын өдөр завсарлагагүй байсан, ажилчид хооллох газар байдаггүйн дээр гадуурхагдаж, дарамтлуулж байсан гэжээ.
Уэдогийн мэдэгдснээр өдөрт 14 цаг хүртэл ажилладаг байсан ч амрах эрхтэй гэж түүнд хэзээ ч хэлдэггүй байжээ. Мөн гэрийн үйлчлэгч нар зориулалтын амрах өрөөгүй, хоолоо угаалгын өрөөнд иддэг байсан гэнэ.