Лхагва гарагийн өглөө БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд дор хаяж 10 пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэнийг Yonhap уламжлав.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр БНАСАУ пуужингуудаа зүүн эргийн Вонсан хотын орчмоос 8:51 цагийн орчимд харваж эхэлсэн байна.
Пуужингуудын нэг нь Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Уллындо арлын зүг нисч, энэ арлаас баруун хойш 167 км, Өмнөд Солонгосын зүүн эрэгт орших Сокчо хотоос 57 км зайд унасан байна.
Далайн хил нь дүрмийн дагуу 12 миль (ойролцоогоор 22 км)зай гэдэг үүднээс үзвэл пуужин Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт маш ойрхон унасан гэж тэмдэглэжээ. Сөүл үүнийг “онцгой бөгөөд уучлах аргагүй" хэрэг гэжээ.
Пхеньян уг үйлдлээрээ БНСУ, АНУ-ын томоохон агаарын сургуулилалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа бололтой.