Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу Хэллоуны баярын үеэр Шанхай хотын Диснейлэнд цэнгэлдэх хүрээлэнд Ковид-19-ийн эерэг шинжилгээтэй байж болзошгүй зочны тухай мэдээлэл гарсны дараа тус паркийг бүхэлд нь хааж хүн оруулах ч үгүй гаргах ч үгүй болжээ. Тэр үеэр хүрээлэнд нийт 34 мянган хүн цугларсан байсан бөгөөд бүгдийг нь ковидын шинжилгээ өгсний дараа гаргахаар болсон байна
Тэдгээр хүмүүс амьдралынх нь хамгийн урт дараалал ковидын шинэжилгээ байх юм гэж хэзээ ч бодож байгаагүй хэмээн олон нийтийн сүлжээнд тэмдэглэжээ.
Хожим нь тус улсын эрх баригчид Диснейлэндэд байсан хүмүүсийн дундаас эерэг шинжилгээ гараагүй гэж мэдэгдсэн байна.
Тус цэнгэлдэх хүрээлэн 11-р сарын 3 хүртэл хаагдах аж.
Вирусийн эх үүсвэр нь халдвартай хүнтэй ойр дотно харилцаатай байсан эмэгтэй 10-р сарын 30-нд Диснейлэндээр зочилсон байж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тэрхүү эмэгтэй ковидын шинжилгээ өгөөд эерэг хариу авсан гэж эх сурвалжууд ярьжээ.
Ямартай ч Шанхайн Диснейлэндэд болсон хэрэг Хятадын эрх баригчдын цар тахалтай тэмцэх “тэг ковид” хатуу бодлогыг тууштай хэрэгжүүлж байгагг дахин харуулав.
Статистик мэдээллээс харахад ийм хатуу хязгаарлалт үр дүнгээ өгсөөр байна. Хятадад цах тахал тахал эхэлснээс хойш таван мянга хүрэхгүй хүн нас барсан бол энэ тоо АНУ-д 750 мянга, ход хөрш ОХУ-д 235 мянгад хүрчээ.