АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн нөхөр 82 настай Полын биед халдсан этгээдийг тодруулжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдэгч нь 42 настай Дэвид Депепи гэгч бөгөөд түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Ингэхдээ халдлага үйлдсэн шалтгааныг нэрлэхэд хараахан бэлэн болоогүй гэдгээ хууль сахиулагчид мэдэгджээ.
Харин Депепигийн профайл болон олон нийтийн сүлжээн дэх мессежудыг судалж амжсан сэтгүүлчид түүнийг хуйвалдааны онолыг баримтлагч төдийгүй Трампыг дэмжигч, вакцинжуулалтын эсрэг үзэлтэн гэдгийг тодруулсан тухай The Guardian бичжээ.
Гэмт этгээд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилалынхан хуйвалдан булаасан хэмээн нийгмийн сүлжээгээр хэд хэдэн удаа мэдэгдэж, мөн коронавирусийн эсрэг вакциныг үхлийн аюултай гэсэн янз бүрийн нийтлэлүүдийг тавьсан байжээ.
Өнгөрсөн долоо хоногт гэмт этгээд Пелосигийн нөхөр рүү дайран толгойд нь алхаар хүнд гэмтэл учруулсан юм. Ингэхдээ тэрбээр “Нэнси хаана байна” хэмээн хашхирч байсан гэнэ. Түүнийг цагдаа нар тэр дор нь баривчилсан байна.
Нэнсигийн нөхөр тархиндаа мэс засал хийлгэн эмнэлэгт хэвтэж байгаа аж.