Ахуйн зориулалтаар амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг холбогдох байгууллагууд 2016 оноос эхлэн үе шаттай хийж буй. Одоогийн байдлаар загас агнах, барих зөвшөөрөл олгох Ezagas.mn цахим системд шинэчлэл, хөгжүүлэлт хийж дууссаныг БОАЖЯ-ны мэргэжилтнүүд өчигдөр мэдээллээ. Уг системийг Онон, Балж голын агнуурын бүс нутагт тулгуурлан хөгжүүлсэн гэнэ. Ингэснээр иргэд загас агнах, барих квот баталсан аймаг, сумаас сонгож, хуулийн хугацаанд цахимаар зөвшөөрөл авах боломж бүрджээ. Тэрчлэн загас агнууртай холбоотой төлбөрийн мэдээлэл, зөвлөгөө, хууль, эрх зүйн зохицуулалт зэргийг харах боломжтой аж. Цаашид уг системийг “E-Mongolia”-тай холбохоор төлөвлөсөн байна.
Ezagas.mn системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд БОАЖЯ, аймгуудын БОАЖГ, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Биндэр, Дадал, Норовлин сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Онон голын загасчдын клуб” төрийн бус байгууллага чухал үүрэг гүйцэтгэжээ. Одоогоор Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 31 сумын газар нутгийгхамарсан 17 гол, агнуурын 55 бүсийн мэдээллийг үүнд байршуулаад байна.