Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар Говийн их дархан цаазат газрын А хэсэгдэх дөрвөн худагт нарны эрчим хүчээр ажилладаг өргүүр суурилуулж, 30 тн ус хуримтлуулах хөв байгуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь Баян амны сайр, Баян-Өндөр дэх Хатан суудлын тал, Говь-Алтайн Тооройн хоолой, Цагаан дэрсний худгуудыг өргүүртэй болгожээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Буурын хярд байрлах худгийн дэргэд их хэмжээний ус хуримтлуулах хөв байгуулсан байна. Гүйцэтгэгчээр“Баялаг говь” ХХК, зөвлөхөөр усны инженер Л.Төвд ажиллажээ.
Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох тусгай хамгаалалттай бүс. Тэнд мазаалай, хавтгай зэрэг нэн ховор амьтан нутагладаг боловч ус ховор. Амьтад нэг уст цэгээс нөгөөд хүртлээ дунджаар 80-150 км замтуулдаг гэнэ. Тухайн бүсдэх худгуудыг нарны өргүүртэй болгож, хөв байгуулснаар зэрлэг амьтдыг харангадах аюулаас хамгааллаа гэж хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат онцлов.