Дэлхийн аваргаас “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ. Манай бөх хагас шигшээд өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аваргад 66 кг-д үзүүрлэж байсан Италийн Мануэль Ломбардог вазаригаар ялав. Харин финалд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Японы Соичи Хашимототой барилдаж алтан медалийн эзэн боллоо.