Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын ээлжит хурлыг хуралдуулж, ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 аж ахуй нэгж, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар хэлэлцэв.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 85%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
• Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
• Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллах;