Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Дүүхээ ХХК-ийн салбар дэлгүүрүүдийн удирдлага болон ажиллагсад, Баянгол дүүргийн хүнсний худалдаа эрхлэгч 33 аж ахуй нэгж байгууллага, иргэдэд “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019. Худалдааны газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар хүнсний худалдаа эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар ойлголт өгч, аюулгүй хүнсээр хангах, хэрэглэх, худалдах нөхцөл бүрдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ гэж НМХГ-аас мэдээллээ.