Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "ОХУ-аас УБТЗ ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан. Жишээ нь, Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 8100 төгрөг, автобусаар явахад 30 мянган төгрөг байдаг. Хямд үнэтэйгээс болоод олон ажил алдагдалтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн хувьд 60 хувийн алдангитай ажиллаж байгаа юм. Тиймээс цаашид бараа, бүтээгдэхүүний үнийг дахин өсгөхгүйн тулд УБТЗ үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Эхний ээлжид үе шаттай тарифыг нэмнэ" гэх мэдээллийг өглөө.