Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын найм, 10, 12 насныхны ДАШТ-ий зургадугаар өргийн тоглолт үргэлжилж байна. Энэ сарын 27-нд өндөрлөж, аваргуудаа тодруулах уг тэмцээнд манай 27 шатарчин 70 орны 752 шилдэг тамирчинтай өрсөлдөж буй. Манай шатарчид өмнөх өргүүдийн тоглолтод өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, “Стейниц” шатрын академийн тамирчин С.Баярдүүрэн Узбекистаны аварга, Азийн баруун бүсийн мөнгөн медальт, Ботиралье Абдумаджидийг хожиж, үзэгчдийг алмайруулжээ. Тэрбээр одоогоор долоо, И.Цэлмүүн есдүгээрт бичигдэж байна. Мөн шатарчин Б.Буянхишиг 55 дугаар байрт жагсаж байгаа аж.