Британид амьдардаг, хувцас загварын “Stella McCartney” компанийн оёдолчин М.Энхцэцэгийг манай уншигчид мэдэх болсон. Тэрбээр энэ удаа тус улсын хааны бага хүү Харригийн гэргий Меган Марклын даашинзыг урлажээ. Меган уг даашинзыг хатан хаан II Элизабетын оршуулгын ёслолд өмссөн байна. Үйлчин бүсгүй “Гүнж Меганы хувцсыг зүрх сэтгэл, хайрын энергиэ шингээн урлаж, илгээлээ” хэмээв.
Бэлтгэсэн Ж.Гэрэл