Нийслэлийн Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийн дараах төрлийн бүртгэлүүдийг зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой болжээ.
Үүнд:
- Өмчлөх эрхийн шилжилт:
- Үл хөдлөх хөрөнгө худалдах
- Худалдан авах гэрээ
- Бэлэглэх гэрээ
- Арилжих гэрээ
- Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх
- Хамтран өмчлөгч нэмэгдэх,хасагдах гэрээ
Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах:
- Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэ, хаяг, байршил, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн нэр, регистрийн дугаар өөрчлөгдөх
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээ, барьцаалбар:
- Гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ дуусгавар болох бүртгэлүүд
Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа олгох үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ хэмээн УБЕГ-аас мэдээллээ.