Сүүлийн24 цагийн дотор КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 55 тохиолдол батлагджээ. Тодруулбал, 18 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,618 болов. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 73 хүн эдгэрсэн бол одоогоор 1,598 хүн хяналтад байна.