Сургуулийн орчимд хүнсний худалдаа эрхэлж буй 15 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалтгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3%-д илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулсан байна. Мөн зөрчил гаргахгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгонд анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараасан аж.