Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 42 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тодруулбал, 18 нь нийслэлд, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт батлагдаад буй 24 тохиолдлоос гурав нь Архангай, хоёр нь Дархан-Уул, хоёр нь Дорноговь, 14 нь Өмнөговь, хоёр нь Сүхбаатар, нэг нь Төв аймагт тус тус бүртгэгджээ. Ингээд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 980,794-т хүрлээ.