Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 3-нд зохион байгуулсан Азийн залуучуудын хөгжөөн дэмжигчдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 12 орны 390 гаруй тамирчин өрсөлдсөн. Тус тэмцээнд Н.Энх-Амгалан, Э.Булган багшийн удирдлагад оролцсон “Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Номин, З.Тэмүүлэн нар алтан медалийн эзэн болжээ. Тэгвэл 4-нд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хип хоп төрөлд тус сургуулийн “Dragons” багийнхан түрүүлж, аваргын цом гардсан байна. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд болсон Монгол Улсын хөгжөөн дэмжигчдийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, дэлхийн болон Азийн АШТ-д оролцох эрх авсан юм.