Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Илэрсэн халдварын 26 нь нийслэлд, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутагт батлагдаад буй 24 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгдсэн аж.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 980,283-т хүрэв. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 119 хүн эдгэрсэн бол одоогоор 2,264 хүн хяналтад байна.