Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг хүртэл автомашинуудыг улсын дугаарын сүүлийн оронгоо ялгаж, тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Уг зохицуулалт өнөөдөр дуусаж, хэвийн горимдоо шилжиж байна. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.