Монгол Улс Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах Ажлын хэсгийн хоёр дахь шатны хэлэлцээг цахим хэлбэрээр 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулжээ.
Талуудын Гадаад харилцааны яам, Тээврийн яамдын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтаар хэлэлцээрийн төсөл болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцож, зохих түвшинд зөвшилцсөн байна.
Улмаар хэлэлцээрийн төслийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай шинжээчдийнy түвшний уулзалтыг эхлүүлэхээр болсныг Гадаад харилцааны яам мэдээлээд талууд ийнхүү хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэлэлцээ амжилттай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснийг дурджээ.