Энэтхэгийн Бангалор хотноо есдүгээр сарын 5-11 хооронд болох ФИБА U18 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд Монгол Улсын өсвөр үеийн шигшээ баг өрсөлдөнө.
Тус тэмцээнд оролцож буй Монголын өсвөрийн шигшээ баг нь олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тивийн тэмцээнд монголын эмэгтэй сагсан бөмбөгчдөөс анх удаагаа өрсөлдөж байна. Шигшээ баг тэмцээний B дивизонд Хонгконг, Малайз, Йорданы шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж эхний тоглолтоо есдүгээр сарын 5-нд Хонгконг ирэх мягмар гарагт Малайз лхагвад Йорданы шигшээ багуудтай тус тус тоглох юм.
Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд
1. Г.Анударь
2. А.Хонгорзул
3. Ц.Саранцэцэг
4. Э.Энхбуян
5. Н.Намуундарь
6. Б.Нямцэцэг
7. Б.Болор-эрдэнэ
8. Б.Цэрэндолгор
9. Г.Энхжин
10. Н.Нандинхүслэн
11. Т.Халиун
12. Б.Номин
Дасгалжуулагч СМ Г.Ундрах ОУХМ Б.Алтанзаяа Б.Дэлэг
Албаны хүнээр: Монгол Улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр
МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар багтаж байна.
Бэлтгэсэн: Ц.Ган-Эрдэнэ