Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн дөрвөн сард батлагдсан төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн үйл явцтай өнөөдөр танилцлаа. Уг хууль хэрэгжиж эхэлсэнээр энэ ондооо 5.8 орчим тэрбум төгрөгийг хэмнэн гэсэн тооцоолол гарсан. Тухайлбал, дэд, тэргүүн, орлогч дарга болон зөвлөх зэрэг нийт 159 ажлаас нь чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргана. Сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлах ажлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын эзэмшилд байсан 587 автомашиныг битүүмжилж, засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 268.4 сая төгрөг хэмнэсэн үзүүлэлт гарсан" гэдэг мэдээллийг өглөө.