Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 83 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа. Тодруулбал, 30 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгджээ. Ингээд өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,178 боллоо.
Мөн хугацаанд халдар авсан 408 хүн эдгэрсэн бол Улаанбаатарт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,128 болж байна.