Ховд аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт эхэлж, өчигдөр өндөрлөв. Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар нэр дэвшсэн. Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжжээ. ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад уламжилж, батламжлах юм. Түүнийг нэр дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэн тул Э.Болормааг Засгийн газрын тэргүүн батламжилж, аймгийн Засаг даргаар ажиллах анхны эмэгтэй хүн болох нь.
Бэлтгэсэн Б.Уран