Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийж байна.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг "Үндэсний их баяр наадмаар дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Нийт 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Мөн 16 харваачийн шинжилгээг Өмнөд Солонгос дахь олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан байгаа. 64 бөхийн сүүлийн бөхчүүдийн хариу өнгөрсөн Баасан гаригт ирсэн. Нийт 130 хуудас материал ирсэн. Бөхчүүдээс нэг бөхөөс допинг илэрсэн. Өөрөөр хэлбэл, тавын даваанд унасан улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдийн хариу WADA-гийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээгдсэн. Хувь тамирчин хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатны шинжилгээнд орно. Хэрэв өөрөө зөвшөөрвөл Б сорьцын шинжилгээг есдүгээр сарын 1-нээс өмнө авна. Харин хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрвөл нэрийг нь зарлана" гэдгийг онцлон хэлэв.