БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл ирэх сарыг 22-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдлыг харгалзан үзээд ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэнээс тухай тухайн үед нь өнгөний харалган гэх мэт биеийн ерөнхий үзүүлэлтийг шалгаж хялбаршуулан авахыг мэдэгдэж байна.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаас www.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харна уу. Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2022 оны аравдугаар сарын 07-нд зарлана.
Мөн бүртгэл хийлгэсэн иргэний бүртгэлтэй утасны дугаарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мессеж илгээгдэх юм.
Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
1. БНСУ-ын Хөдөлмөр, эрхлэлт хөдөлмөрийн яамнаас Монгол улсаас сонгож авах хүний тоог 500 хүнээр нэмсэн тул 2022 оны шалгалт өгч 110-аас дээш оноо авсан иргэдээс 855 иргэнийг онооны дарааллаар сонгон шалгаруулж авах тул Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтандаа сайн бэлтгэн ирнэ үү.
2. Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
3. 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
4. Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
5. Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн нь шалгалт өгөх өдрөөс өмнө урдьчилан эмнэлгийн магадалгааг өгсөн тохиолдолд зөвхөн хүсэлт хүлээж авах бөгөөд бүх шалгалт явагдаж дууссаны дараа тухайн иргэдээс зөвхөн нэг удаа нэмэлт шалгалт авна.
Эх сурвалж: Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар