Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Төхөмийн гол, Адаг нуур, Шилүүстэй нуур, Балга усны нуур, нарийний гол зэрэг газруудад шувууны томуу өвчний халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Тандалтаар нүүдлийн шувууд олноор цуглардаг 5 газарт шувууны тооллого хийхэд нийт 114 шувуу тоологдлоо. Ажиглалт тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй. Голын эрэг орчмоор амьдарч буй ард иргэдэд шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар нийт 100 ширхэг санамж, 10 ширхэг зурагт хуудас тараасан байна.