АНУ-ын Төрийн департаментаас өөрийн орны иргэддээ зориулж аялахад таатай болон тохиромжгүй улсуудын зураглал бүхий жагсаалт гаргажээ. Ингэхдээ цар тахал, улс төрийн нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл зэргийг харгалзан дөрвөн түвшинд хуваасан байна. Аялахад хамгийн аюулгүй буюу ногоон бүсэд Австрали, Ангол, Аргентин, Ботсвана, Замби, Исланд, Канад, Монгол, Намиби, Норвег, Тайланд, Швед, Өмнөд Солонгос, Финланд, Узбекистан, Киргиз зэрэг орныг багтаажээ. Харин аялахад тохиромжгүй улаан бүсэд, өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд буй Орос, Украин болон Афганистан, Иран, Ирак, Итали, Мали, Ливи, Өмнөд Судан оржээ. Бразил, Мексик, Казахстан, Энэтхэг зэрэг 11 улсыг шар өнгөөр ялгасан нь болгоомжтой зорчих сануулга гэнэ. Улбар шар ангилалд багтсан орнуудад тун болгоомжтой байх ёстой бөгөөд аялагчид эрсдэлд орлоо гэхэд улсаас нь тусламж үзүүлэхэд хүндрэлтэй аж. Үүнд Хятад, Япон, Пакистан, Саудын Араб, Египет, Этиоп тэргүүтэй улсыг багтаажээ.
Аялал жуулчлалын төлөв байдлыг харуулсан энэхүү зургаас харахад, Австрали болон Хойд Америк бүхэлдээ, Европын ихэнх улс аюулгүй байна. Харин Ази, Ойрхи Дорнод, Африкийн ихэнх орон улаан, улбар шар түвшинд байгаагийн дотор Монгол, Узбекистан, Киргиз, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг цөөн орон “ногоорчээ”.