ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гурил үйлдвэрлэгч нэр бүхий компанийнхантай цахимаар уулзаж, ирэх жилийн дотоодын зах зээлийн гурилын хангамж, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалт, буудай хадгалах сав агуулах, гурилын экспорт, хивэг үйлдвэрлэл зэрэг асуудлаар санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар хивэг тэжээлийн 17 мянган тонны нөөцтэй байна. Гурил үйлдвэрлэгчид хивгээ гаднын зах зээл дээр борлуулах боломжоор хангаж, тээврийн зохицуулалт хийж өгөхийг хүслээ. Тэд өвөлжилт хүндэрч болзошгүй баруун 5 аймгийн хивэг тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.