Зүүн өмнөд Азийн бүс нутагт нэр хүнд бүхий “International thai film festival” буюу Тайландын олон улсын кино наадамд найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино шилдгийн төлөө өрсөлдөнө. Одоогоор шилдэг 30 киног шалгаруулаад буй бөгөөд үүнд “Трио” багтжээ. Энэхүү наадмын уралдаант хэсгийн шалгаруулалт ирэх сарын 15-19-нд болох аж. Эл кино наадмыг 2018 оноос зохион байгуулж байгаа бөгөөд кино урлаг, энтертайнментын салбарын шинэ, авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэнэ. Ташрамд дурдахад, “Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн агуулгатай бөгөөд дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл юм. Эл кино ирэх аравдугаар сард 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадам, мөн АНУ-ын “Palm springs internation¬al down syndrome film festival”-д оролцохоор сонгогдоод буй юм.
Бэлтгсэн А.Хангал