Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Кобаяши Хироюки болон Японы Ёс зүйн хорооны тэргүүн, хатагтай хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг Япон Улсад нээн тэнд амьдарч байгаа монгол иргэдэд хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэж байгаа юм.
Мөн Жайка олон улсын байгууллагатай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 2021-2025 хооронд хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд JOB COACH буюу ажлын байранд дадлагажигчаар 200 хүнийг бэлтгэхээр төлөвлөсний 70 дадлагажигчийг энэ онд бэлтгэх юм байна.
Японы Ёс зүйн хорооны тэргүүн, хатагтай Ито Наоки, технологийн хөгжил хурдтай явагдаж буй өнөө үед гэр бүлийн харилцаа, нийгмийн ухамсар төлөвшлийг дээшлүүлэх, хүүхдийн хайрлуулах, халамжлуулах эрхийг хангах, хүн хоорондын бодит харилцааг хэрхэн дэмжих талаар санал бодлоо хуваалцжээ.