Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт өмнөд хөрштэй хиллэж байгаа боомтуудын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Улмаар БНХАУ-ын бодлого, төлөвлөлттэй уялдуулан боомтуудаа эрэмбэлж, холбогдох төслийн явцын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Мөн ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий, заримынх нь хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг тусгах гэнэ. Түүнчлэн боомтуудад хийх бүтээн байгуулалтад шаардлагатай газрын асуудлыг шийдэхийн тулд нэр бүхий сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн Б.Уран