Бага насны хүүхэд усанд осолдож, эндсэн тохиолдлуудын дийлэнх нь эцэг, эхчүүдийн буруугаас болсон байдаг гэнэ. Хүүхдээ хараа хяналтгүй орхих, стандартын шаардлага хангахгүй завь, хийлдэг гудаст суулгах зэргээр эрсдэлд оруулдаг аж. Харин насанд хүрэгчдийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орж, осолдох тохиолдол элбэг байна. Тухайлбал, энэ он гарснаас хойш (өчигдрийн байдлаар) усны 78 осол бүртгэгдэж, 75 хүн нас баржээ. Үүний 58 нь насанд хүрэгч, 17 нь бага насны хүүхэд. Золгүй байдлаар амиа алдсан 58 том хүний 32 нь согтуу байх үедээ живжээ. Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт, зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.