Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-д ажиллах "Боловсролын сэтгэл зүйч"-ийн сонгон шалгаруулалтын дүн өнөөдөр гарав. ЕБС-д ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын даргын А/151 дүгээр тушаалаар байгуулагдаж, долдугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 1-ний хооронд сонгон шалгаруулалтыг хийсэн. Сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн 194 сургуульд ажиллах 163 сэтгэл зүйчийн баримт бичгийн материалыг хүлээн авсан байна. Сонгон шалгаруулалтыг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулж, 103 сэтгэл зүйч тэнцэж ЕБС-д ажиллахаар болсон гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.