Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэлжилж байна.
Энэ уулзалтын үеэр хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцолоо. Мөн БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон байна. Ханги мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагууддаа ярилцахаар болжээ.