Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотод болж байна. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү алтан медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл манай тамирчдын хоёр дахь алтан медалийг эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч авчирлаа. Тэрбээр өмнө нь Азийн аваргаас 2017 онд хүрэл, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Харин энэ удаад түрүүлснээр Азийн аваргаас иж бүрэн медальтай болов. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн тус тэмцээнээс манай тамирчид мөн таван медаль авсан. Ингээд нийлбэр дүнгээр манай улс хоёр алт, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт бичигдэв. Есөн алт, гурван мөнгөн медальтай Японы баг нэгдүгээр байрт жагссан байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд энэ удаа 17 орноос эмэгтэй 71, эрэгтэй 97, нийт 168 жүдоч оролцжээ.